Бидний Тухай

БИДНИЙ ТУХАЙ

Манай “Ньюгрийн лайф” ХХК нь 2012 оноос эхлэн барилгын материал худалдаа үйлдвэрлэл чиглэлээр буюу барилгын хуурай хольц хөнгөн блок гэсэн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн.2013 оноос техник технолигийн судалгаа хийж 2014 онд 100% дотоодын 3 тэрбумын хөрөнгө оруулалтаар хуурай хольцын бүрэн автомат өдөрт 100тонн бэлэн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай хамгийн том үйлдвэр оруулж ирсэн. Бид ХБНГУлсын технолгиор Монгол улсын MNS:6424-2013 чанарын стандартаар баталгаажсан долоон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна. 2016 онд БМҮХолбооноос “Импортыг орлож, экспортод нийлүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” компанид шалгарсан барилгын материал үйлдвэрлэлийн салбарт импортыг орлох шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлсэд томоохон амжилт гаргасан хамт олон юм.Одоогийн байдлаар 30 гаруй ажилтан, албан хаагчтай үйл ажиллагаагаа явуулж өргөжин тэлж байгаа үндэсний үйлдвэрлэгч хуурай хольцны ууган компани юм.

НЬЮ ГРИЙН ЛАЙФ ХХК

Өнөөдрийн “НЬЮ ГРИЙН ЛАЙФ ХХК”

Өнөөдрийг хүртэл бид Монгол улсад барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Суруга Монгол ХХК”  “Нью жуулчин констракшн” ХХК  “Од групп ХХК” “Батс өргөө ХХК” “Жигд хүч ХХК” зэрэг олон байгууллагатай хамтран ажиллаж тэдний найдвартай түнш байсан гэдэгт итгэлтэй байна.

Ирээдүйн “НЬЮ ГРИЙН ЛАЙФ ХХК”

Чанар бол бидний эрхэм зорилго

Таны алтан цагийг хэмнэж ,өөрсдөөс хамаарч чадах бүх төрлийн үйлчилгээг төгс хэмжээнд үзүүлэхийг эрмэлзэн, найдвартай түнш байж, хүсэл сонирхолыг тань дэмжин  ажиллах болно.

Хурд бол хөгжлийн түлхүүр !!!

ЦАХИЛГААН ЗАРЦУУЛАЛТ БАГА
БҮРЭН АВТОМАТ
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОРЦ НАЙРЛАГА АЛДАГДАХГҮЙ
ХҮЧИН ЧАДАЛ ӨНДӨР

Та өөрийн барилгад сайн чанарын бүтээгдэхүүн хайж байна уу?